Намтар
Танилцуулга
Товч намтар
Цэндийн Баатархүү нь 1981 оны 11 дүгээр сарын 14-нд Хэнтий аймагт төрсөн. Улс төрч, бизнес эрхлэгч бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулиар сонгуулийн 10-р тойрог — Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2024–2025 онд Монгол Улсын Засгийн газрын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажилласан. 2020–2024 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байв.
«Зөв ярих ухаан», «Ажил хэргийн гурвалжин», «Манлайллын мөрдлөг» зэрэг гурван ном бичиж хэвлүүлсэн. Англи, турк хэлтэй.
- Төрсөн1981 оны 11 дүгээр сарын 14 · Хэнтий аймаг, Өндөрхаан хот
- НамАрдчилсан нам
- Сонгуулийн тойрог10-р тойрог — Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг
- Одоогийн албаУлсын Их Хурлын гишүүн (2024–2028)
- МэргэжилУлс төр судлаач; математик, бизнесийн эдийн засаг
- Гадаад хэлАнгли, турк
- Ном бүтээл«Зөв ярих ухаан», «Ажил хэргийн гурвалжин», «Манлайллын мөрдлөг»
Боловсрол
Боловсрол, мэргэшил
- 2023–2024 · Harvard ManageMentor — удирдлагын онлайн хөтөлбөр
- 2005–2007 · Удирдлагын академи
- 1999–2004 · Хан-Уул дээд сургууль — Математик, бизнесийн эдийн засаг (бакалавр)
- 1999–2003 · МУИС, Нийгмийн шинжлэх ухааны сургууль — Улс төр судлаач (бакалавр)
- 1989–1999 · Хэнтий аймаг, Өндөрхаан хот, 2-р дунд сургууль
Туршлага
Ажилласан байдал
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024–2025
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
2020–2024
Бизнес, боловсрол, технологийн салбарт
- «МИГ даатгал» ХХК-д Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
- MLC Business School болон MLC Content компанийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга
- «20K Programmer» — IT инженер бэлтгэх Олон Улсын хөтөлбөрийн Монгол дахь удирдагч
- Болгарт төвтэй SoftUni Global…
2012–2020
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч
2012–2013
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил хариуцсан орлогч
2005–2006
Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
Ил тод байдал
Парламентын чуулганы ирц
Эх сурвалж: Улсын Их Хурал (uih.mn).
72.2%
Ирсэн
27.8%
Чөлөөтэй
0%
Тасалсан
129
Хоцорсон минут