ӨӨР БОДЛОГО

Нийслэлд олгосон газрын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахыг санаачиллаа
Ц.Баатархүү гишүүн тэргүүтэй УИХ-ын 35 гишүүн 1992–2025 онд нийслэлд олгосон газрын асуудлыг шалгах түр хороо байгуулах саналыг өргөн барив.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдов
2024 онд Монгол Улсын Засгийн газрын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсон.
Гишүүний үйл ажиллагаа, тойргийн ажлын танилцуулга
Сонгуулийн 10-р тойрог — Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдэд хүрсэн ажил, үйл ажиллагааны албан ёсны мэдээлэл.
Тойргийн асуудлын амьд радар
Иргэд Facebook дээр бухимдаад өнгөрдөг. Төрд явуулсан өргөдөл хаана яваа нь мэдэгддэггүй. Гишүүн хийсэн ажлаа зөвхөн «пост»-оор тайлагнадаг. Энэ сайт үүнийг өөрчилнө — иргэний асуудал бүрийг бүртгэл, газрын зураг, ил тод явц бүхий нэг системд нэгтгэнэ.
Асуудлаа зураг, бичлэгээр харуул
Газрын зураг дээр pin тавь
Дугаараараа төлөвөө хяна
Шийдэгдсэн эсэхийг өөрөө батал
Бидний амлалт
Бид асуудал бүрийг шийднэ гэж худал амлахгүй. Харин иргэн бүрийн өгсөн асуудлыг:
- бүртгэнэ
- ангилна
- хариуцсан байгууллагад хүргэнэ
- явцыг нь ил тод харуулна
- шийдэгдсэн эсэхийг иргэнээр баталгаажуулна
Санал хүсэлтээ хэрхэн илгээх вэ?
Маягтаа бөглөж, зураг хавсаргаад «Илгээх» дарахад л болно — энгийн.
- Нэрээ бичнэ, утас заавал бичнэ.
- Төрлөө сонгож, асуудал/саналаа дэлгэрэнгүй бичнэ.
- Зураг, бичлэг хавсаргаж, байршлаа тогтооно.
- Гишүүний ажилд үнэлгээ өгч болно (заавал биш).
- «Олон нийтэд харуулах» сонговол доорх самбарт нийтлэгдэнэ.
- «Илгээх» дарна.
Таны мэдээллийг зөвхөн хариу өгөх зорилгоор ашиглана. Хувийн мэдээлэл (нэр, утас, байршил) нийтэд харагдахгүй.
Саналын явц шалгах
Санал илгээхэд авсан дугаараа (жишээ: AT-2026-000001) оруулаад явцаа шалгана уу.
Иргэдийн нийтэлсэн санал
Иргэд өөрсдөө зөвшөөрсний дагуу нийтэлсэн асуудлууд байнга шинэчлэгдэнэ. Саналыг дэмжиж, коммент хэлбэрээр үлдээгээрэй.
Ачаалж байна…